Дашбалбар Ганцэцэг
Friday, June 29, 2018
Оньсого тааж оюунаа сэргээцгээе.

1.Эрээн шүд хөдөлж явна
Эв нь таарвал хөөрч ниснэ./Тэр юу вэ?/
2 .Оонын хоёр эвэр
Ой модны өөдөс
Заан модны заадас
Төмөр шаттай. /Тэр юу
вэ?/
3.Торхон дотор
Тос
ус хоёр
/Тэр юу вэ?/
4. Хар морь
Хатирч цуцдаггүй /Тэр юу вэ?/
5.Шилийн гурван даваа
Чилийм гурван хөндий
Навчит гурван тал
Найртай гурван булаг /Тэр юу вэ?/
Monday, June 25, 2018
12-р ангийн АХА тэмцээний асуулт
1.нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг хийн мандлын
нимгэн давхарга \Озон\
2.олон жил хур тунадас орохгүй байх үзэгдлийг юу гэдэг
вэ? \ган\
3. хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулдаг тээврийн
хэрэгсэл \онгоц\
4. өрхийн хэрэглээнд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулагч
хэрэгсэл \тээвэр\
5. озоны давхарга нь хийн мандлын ямар давхаргад байдаг
вэ? \стратосфер\
6. метан хий юунаас ялгардаг вэ? \нүүрсний уурхай, малын
ялгадас, намаг\
7. нүүрсхүчлийн хий ялгаруулалтаар дэлхийд тэргүүлдэг
орон \хятад\
8.угаарын хий хүнд ямар нөлөө үзүүлэх вэ? \хүчилтөрөгч
бууруулах, үхэлд хүргэх\
9. озоны цоорхой
гэж юу вэ? \озоны концентраци агаарын бохирдлоос болж багасах\
10. хотын инверс гэж юу вэ? \бохирдлын улмаас агаарны температурын
тонгоруу үүснэ.\
11. озоны цоорхойн хэмжээ хаана ихсэж байгаа вэ?
\антарктид\
12. хүчиллэг тунадас хаана анх илэрсэн бэ? \англид\
13. байгаль орчны бохирдлын зэрэг нь эдийн засгийн
хөгжлөөс хамаарна. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? \кузнецийн муруй\
14. дэлхийн дулаарлаас шалтгаалан хөлдүү хөрс гэсэх
үзэгдлийг юу гэдэг вэ? \цэвдэг гэсэх\
15. биологийн төрөл зүйлийн өөрчлөлт гэж юуг хэлэх вэ?
\амьтан ургамлын төрөл зүйл ховордох\
16. шүр цайрах үзэгдэл юунаас болж үүсэх вэ?\далайн усны
хүчиллэг нэмэгдэхэд\
17. европ, африк 2-н аль нь өндөр хөгжилтэй вэ? \европ\
18. далайн усны хүчиллэг нэмэгдэх шалтгаан \агаарын
бохирдол\
19. цунами хаана үүсэх вэ? \далайд\
20. ургамал ба хөрсөнд шингэж эргээд агаарт ууршиж байгаа
усыг юу гэдэг вэ? \ногоон ус\
21. дэлхий нийтийг хамарсан хардварт өвчнүүд аль тивээс
гаралтай байдаг вэ? \африк\
22. монгол улсад гэр хороололд амьдарч буй хүн хоногт
дунджаар хэдэн литр ус хэрэглэдэг вэ? \8-10л\
23. усанд байх хүчилтөрөгчийн хэмжээ хэт багассанаас болж
усны амьтад амьдрах аргагүйд хүрдэг.үүнийг юу гэдэг вэ? \сөнөсөн бүс\
24.цэвэр усны хомсдолд орсон бүс нутаг \африк, баруун
өмнөд ази\
25.нил мөрний усны 90%-г ямар улс эзэмшдэг вэ?\Египет\
26. хүчлийн тунадас яаж үүсэх вэ? \агаарын бохирдолоос\
27. далайн усны дахин сэргэсэн бүс нутаг \баруун ази\
28. туйлын мөс хайлах нол шалтгаан \дэлхийн дулаарал\
29. аж үйлдвэрээс болж хөрсний доройтол үүсэж буй бүс
нутаг \европ\
30. малын тоо толгой хэт олон болсоноос гарч буй үр
дагавар \бэлчээрийн доройтол\
31. хүнс тэжээлийн хэрэгцээг хангаж байдаг. Энэ юуны
үүрэг вэ? \хөрс\
32. хөрс нь нүүрсхүчлийн хийг шингээж юуг ялгаруулж
байдаг вэ?\хүчилтөрөгч\
33. эрози гэж юж вэ? \элэгдэл\
34. физик өгөршил юунаас болж үүсэх вэ? \температур\
35. салхины элэгдэл, бэлчээрийн даац этрэх 2-н аль нь хүний
үйл ажиллагааны гаралтай хөрсний доройтол вэ? \бэлчээрийн даац хэтрэх\
36. аль нь сэргээгдэх эрчим хүч вэ? Салхин сэнс, дулааны
цахилгаан станц \салхин сэнс\
37. Африкийн хойд хэсэгт ямар төрлийн хөрсний доройтол
үүсэж байгаа вэ?\цөлжилт\
38. монгол улсад хөрсний доройтол юунаас болж үүсэж
байгаа вэ? \уул уурхай, бэлчээр\
39.хамгийн их өлсөглөн болж буй тив \африк\
40. хөгжлийн төвшин хамгийн өндөр тив. \европ\
41. туйл орчмын далай тэнгист хүчилжилт их байдгийн учир
\хүйтэн усанд хүчил сайн уусдаг\
42. ямар орнууд хөрсийг нөхөн сэргээж ашигладаг вэ?
\өндөр хөгжилтэй \
43. зарим орнууд гаднаас цэвэр ус импортоор авч ашигладаг
учир \цэвэр усны нөөц бага\
44. хөрс үржил шимээ алдах үзэгдлийг юу гэх вэ?\хөрсний
доройтол\
45. монгол улс хөгжлийн төвшиний хувьд ямар ангилалд орох
вэ? \хөгжиж буй\
46. хөгжиж буй орнуудад хөрсний доройтол их байгаа
шалтгаан \нөхөн сэргээж чаддаггүй\
47. салхины элэгдэл юунаас болж үүсэх вэ? \салхи\
48. усны элэгдэл юунаас болж үүсэх вэ? \борооны ус,
үерийн ус\
49. Химийн өгөршил гэж юу вэ? \химийн элементийн
нэгдэлээс болж\
50. органик өгөршил гэж юу вэ? \амьтан ургамлын нэгдэл\
51. дэлхийн хамгийн том газар нутагтай улс \ОХУ\
52. монгол улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд
хэддүгээрт жагсах вэ? \18\
53. цаасыг үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн анхдагч үйл явц нь
юу вэ? \мод\
54. далайн усны төвшин нэмэгдэх шалтгаан \уур амьсгалын
дулаарал\
55. ХДХВ өвчин хаанаас гаралтай вэ? \Африк\
56. хэрэв та эрх чөлөөний хөшөөг үзэхээр болвол аль
тиврүү явах вэ? \америк\
57. хамгийн жижиг газар нутагтай тив аль нь вэ?
\австрали\
58. хамгийн олон улс оронтой тив аль нь вэ? \африк\
59. монгол улс ямар бүс нутагт хамаарагдах вэ? \зүүн ази\
60.нэн буурай хөгжилтэй бүс нутгийг нэрлэ \сахараас урагш
африк\
61. суудлын автомашин үйлдвэрлэлээр тэргүүлдэг улс \япон,
солонгос\
62. хойд орнууд гэж юуг хэлэх вэ? \өндөр хөгжилтэй \
63. өмнөд орнууд гэж юуг хэлэх вэ? \буурай хөгжилтэй \
64. хүний хөгжлийн индексээр юуг тодорхойлодог вэ?\хөгжил\
65. хөгжингүй орнуудыг хэрхэн ангилдаг вэ? \өндөр
хөгжилтэй, дунд зэргийн хагжилтэй\
66. хүлэмжийн хийн гол үр дагавар \дэлхийн дулаарлыг
үүсгэнэ\
67. опек-н орнууд гэж юуг хэлэх вэ? \газрын тосны
экспортлогч орнууд\
68. нил мөрөн хаана байдаг вэ? \африк\
69. хамгийн олон хүн амтай тив аль нь вэ? \ази\
70. дам зарцуулагдсан ус гэж юу вэ? \аливаа бүтээгдэхүүнийг хийхэд зарцуулж буй ус\
71. цэвэр усны хүртээмж хамгийн ихтэй бүс нутаг \хойд
америк\
72. эндемик гэж юуг хэлэх вэ? \уугуул амьтан ургамал\
73. хэрэв чи анааш үзэхийг хүсвэл хаашаа аялах вэ?
\африк\
74. агаарын температур өндөрлүү болох тусам хэрхэн
өөрчлөндөх вэ? \буурна\
75. хэрэв чи имж буюу кингруу үзхийг хүсвэл хаашаа аялах
вэ? \австрали\
76. хамгийн том
угсаатан аль нь вэ? \хан\
77. ази тивийн хүмүүс ямар арьстаны төрөлд хамаарагдах
вэ? \шар\
78. дэлхийн хамгийн том арал \гринланд\
79. дэлхийн нийт хүн ам \7 тэрбум\
80. өмнөд америкийн орнууд хөгжлийн төвшинөөр ямар
ангилалд орох вэ? \хөгжиж буй\
81. ургамлыг гэмтээж, гол мөрдийг бохирдуулах, чулуулаг
элэгдүүлэх үйл явц юунаас болж үүсэх вэ? \хүчиллэг тунадас\
82. цунами хэрхэн үүсэх вэ? \далайн дахь газар хөдлөлт\
83. уртраг гэж юу вэ? \хойд ба өмнөд туйлыг холбосон
босоо шугам\
84. хөрсний нэг төрлийн үүрэг \агаарыг шүүх, усыг шүүх,
хүнс тэжээлээр хангах, хүчилтөрөгчөөр хангах\
85. далайн усны сөнөсөн бүс хаана их үүсэх вэ? \далайн
эрэг орчмоор\
86. далайн усны дундаж давсжилт \35промилл\
87. эболо вирус хаанаас нааралтай вэ? \африк\
88. оцон шувуу хаана амьдардаг вэ? \антарктид\
89. хүн амын өсөлт бага бүс нутаг \европ\
90. GIS гэж
юуг хэлэх вэ? \газарзүйн мэдээллийн систем\
91. дэлхий нарны аймгийн хэд дэх гараг вэ? \3\
92. 12 сарын 22 монголчууд хэрхэн нэрлэдэг вэ? \ес эхлэх
өдөр\
93. дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? \71%\
94. дэлхийн дагуул \сар\
95. дэлхийн хамгийн том далай \ номхон далай\
96. экватор орчим уур амьсгал ямар байх вэ? \халуун\
97. монгол орон уур амьсгалын ямар бүсэд хамаарагдах вэ?
\сэрүүн\
98. цагаан баавгай хаана амьдрах вэ? \хойд туйлд\
99. нийт усны хэдэн хувийг цэнгэг ус эзлэх вэ? \3%\
100. далайн усыг яагаад хүнсэнд хэрэглэж болохгүй вэ?
\давстай\
101. дэлхийн хамгийн өндөр оргил \эверест\
102. нарны аймгийн хэдэн гараг байдаг вэ? \9\
103. айсберг гэж юуг хэлэх вэ? \мөсөн уул\
104. нар гэж юу вэ? \шар од\
105. хамгийн олон хүн амтай улс \хятад\
106. хүн амын амжиргааны түвшин нэмэгдэхэд хэрэглээ ямар
болох вэ? \ихсэнэ\
107. негр төрхийн хүмүүсийн гол тархалт \африк\
108. хамгийн олон хүн ярьдаг хэл \хятад\
109. дэлхийн үндсэн 3 шашин \лал, будда, христос\
110. лалын шашин шүтдэг бүс нутаг\баруун болон баруун
өмнөд ази\
111. саятан хот гэж юуг хэлэх вэ? \1 саяас дээш хүн амтай
хот\
112. сансраас авсан зурагт европ тив хамгийн их гэрэлтэй
харагддаг учир нь юу вэ? \хөгжил\
113. хүн амын ам өсөхийн хэрээр байгаль орчинд үзүүлэх
сөрөг нөлөөлөл хэрхэн өөрчлөгдөх вэ?\ихсэнэ\
114. алмазны олборлолтоор тэргүүлэх бүс \өмнөд африк\
115.дулааны цахилгаан станцын гол түүхий эд \нүүрс\
116.кофе тариалалтаар тэргүүлэгч улс \бразил\
117. парисын цамхагыг үзэхийн тулд хаашаа аялах хэрэгтэй
вэ? \франц, европ\
118. агаарын анхдагч бохирдуулагч \үйлдвэрийн утаа....\
119. импорт гэж юу вэ? \гаднаас оруулж ирж буй
бүтээгдэхүүн\
120. хүн амын дундаж наслалт хамгийн өндөр улс \япон\
Subscribe to:
Posts (Atom)