ЭЭЛЖИТ
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Хичээл: ГАЗАРЗҮЙ
|
Заах анги: 7
|
|
Хичээлийн сэдэв:
|
Далайн усны шинж чанар
|
|
Нэр томьёо ба үг хэллэг
|
Далайн урсгал, хүйтэн, дулаан урсгал, далайн усны
температур, давсжилт,
|
|
Өмнөх мэдлэг
|
Дэлхийн далай, хуурай газрын хуваарилалт
|
|
СУРАЛЦАХУЙН ЗОРИЛТ
ГЗ_7_6_3.
Далайн усны шинж чанар, урсгалыг газарзүйн зурагт
тайлбарлах
|
I_Ш_1_1Юмс үзэгдэлд
энгийн ажиглалт хийх, багаж төхөөрөмж ашиглан ажиглах
I_Ш_1_2Ажиглалтаас
асуулт гаргах
I_Ш_1_3Өмнөх төсөөлөл
болон ажиглалтад суурилан таамаглах
I_Ш_1_4Ажиглалт болон
мэдээллийн эх сурвалжаас баримт нотолгоо гаргах
I_Ш_2_3Ажлын дарааллыг
багштайгаа хамтран төлөвлөх, танилцуулах
I_Ш_3_1Энгийн багаж,
хэрэглэгдэхүүнийг ашиглан ажиглалт, хэмжилтийг хийх
|
|
Үйл
ажиллагаа
ШУАБ
|
Сургах
үйл ажиллагаа
|
Сурагчийн
гүйцэтгэл
|
||||||||||||||||||
Асуудал,
таамаглал дэвшүүлэх
|
Норвеги улсад Европ тивийн хамгийн хойд захын цэг болохНордкинхошуу – х.є. 710 08’-д оршдог.
Энэ хойд туйлаас 2096 км зайтай юм. Энд өвлийн нэгдүгээр сарын температур нь - 30С-аас
+ 20С –ийн дулаантай
байдаг. Гэтэл манай аймаг хойд туйлаас 4914 км-ийн наана оршдог боловч
нэгдүгээр сард – 18-250С хүйтэн байдаг. Норвеги улсад манайхаас
2800 гаруй км хойно оршдог боловч ийм дулаахан байгаа юм бэ?
|
Нарны тусгалын өнцгөөс болж байгаа
Нарнаас ирэх дулаанаас болж байна
Монгол орон Норвегийг бодвол өндөрт байдаг болохоор
хүйтэн байдаг байхаа
Норвеги туйлд ийм ойрхон байж Монголоос дулаахан байна
гэдэг нь худлаа мэдээлэл байхаа
Далай тэнгистэй холбоотой юм болов уу?
Хамгийн байж болох таамаглалыг багаараа ярилцан сонгож
авах
|
||||||||||||||||||
Ажиглалт, туршилт, шинжлэн судлах ажлыг төлөвлөх
|
Санамж
Далай тэнгистэй
холбоотой байх гэсэн таамаглал руу илүү төхүүлэх
1. Хүүхэд
бүр өөрийн таамаглалаа дэвтэртээ бичсэний дараа нүүр тулсан найзтайгаа
ярилцах
2. Багийн
гишүүдээс төлөөл нь самбарт гарч төлөвлөлтөө бусад багтайгаа ярилцан
давхардаж байгаа арга замуудыг тэмдэглэх
3. Бусад
хүүхдийн санааг самбарт тэмдэглэх явцдаа тоолох
|
Сурагчдын гаргаж болох хувилбар
Санамж: Самбарт
гарч ирсэн хүүхдийг үзэг балтай гарахыг сануулах
|
||||||||||||||||||
1. Баг
бүрт 4 өөр дэлхийн газарзүйн атлас дарааж өгөх
2. Монгол
улс болон Норвеги улсын газарзүйн байрлалыг ажиглуулах
Б: Ажлын хуудасны хүснэгтэнд өгөгдсөн асуултын дагуу
ажиглалтаа тэмдэглэх
3. Хүүхэд
бүр гаргасан таамаглалаа хөрш найздаа ярьж санал солилцох
4. Багаараа
ярилцаж шийдэлд таамаглалаа самбарт тэмдэглээрэй.
|
Хамгийн байж болох таамаглалыг багаараа ярилцан сонгож
авахын тулд дараах ажиглалтыг хийнэ.
С.: Ажлын хуудсанд өгөгдсөн хүснэгтийн дагуу газарзүйн
атлас ашиглан харьцуулалт хийж дүгнэлт гаргах
С: Хүүхэд бүр гаргасан дүгнэлтээ хосоороо болон
багаараа ярилцаж юу хамгийн их нөлөөлсөн болох, түүнд нөлөөлөх шалтгааныг
самбарт тэмдэглэх
|
|||||||||||||||||||
Анхаарах зүйл: Нарны
тусгалын өнцөг, газарзүйн байрлалаас болж байгаа гэдэг таамаглал дээр
сурагчид нилээд цаг авдаг. Иймээс аль болох далайтай ойр байгаа, далайн
урсгалын нөлөөллөөр гэдэг санаа руу чиглүүлж өгөх
|
||||||||||||||||||||
Б: Багуудын гаргасан дүгнэлтийг самбарт тэмдэглэх
Б: Багуудын таамаглалын үндэслэлийг сонсох
|
С: Далай тэнгистэй ойр болохоор Норвеги Монголоос
дулаан байдаг юм болов уу?
С: Монгол өндөрт оршиж байгаа болохоор энэ улсаас
хүйтэн байх г.м
|
|||||||||||||||||||
Туршилт 8
минут
|
Далайн хүйтэн болон дулаан урсгал гэж юуг хэлэх, түүний
уур амьсгалд үзүүлэх нөлөөллийг турших
Хэрэглэгдэхүүн:
·
Том түмпэн юмуу хүүхдийн ванн 2ш
·
Мөстэй болон хүйтэн ус 20 л
·
Халуун ус 10 л
·
Үсний сэнс болж өгвөл зайгаар давхар ажилладаг.
·
Термометр багийн бүрт 2ш
·
Шилэн стакан 1ш
·
Хэвийн температуртай ус 200 мл
|
С: Хүйтэн болон дулаан урсгалын тодорхойлолт гаргаж,
тухайн газрын уур амьсгалд хэрхэн нөлөөлж болдгийг дүгнэх
|
||||||||||||||||||
Баримт нотолгоогаргах, илэрхийлэх
|
Туршилт хийх заавар
1. Өрөөний
температуртай усыг шилэн саванд заасан хэмжээгээр хийж температурыг хэмжиж тэмдэглэх
2. Хүйтэн
болон дулаан усны температурыг хэмжиж хүснэгтэнд бичих
3. Хэвийн
усны температураас хэдэн градусаар зөрөөтэй байгааг тооцож тэмдэглэх
4. Багийн
гишүүд хүйтэн болон дулаан устай савны цаанаас үсний сэнсийг үлээлгэхэд ямар
нөлөөлөл үзүүлж байгааг судалж ажиглагдсан зүйлээ дүгнэх
5. Дээрх
туршилтаас хүйтэн болон дулаан урсгал дайран өнгөрч буй улс орнуудын уур
амьсгалын төлөв байдлыг таамаглах
|
Сурагчид:
С: Хүйтэн усны
цаанаас үлээлгэхэд сэрүү татаж байна. Харин дулаан усны цаанаас үлээлгэхэд
чийглэг, бүгчим санагдаж байна.
С: Монгол улс далайгаас хол учраас хуурай сэрүүн, эрс
тэс уур амьсгалтай бол Норвеги улс нь далайд ойр, дулаан урсгал дамжин
өнгөрдөг болохоор уур амьсгал нь зөөлөн чийглэг байдаг юм байна.
С: Хүйтэн урсгалтай газрын далайн эргээр цөл үүсдэг
болохыг мэдсэн.
|
||||||||||||||||||
Баримт нотолгоо ба үр дүнг нягтлах, тайлбарлах
|
·
Бүх багийн бүх гишүүнд нэг нэг урсгал сугалуулна.
·
Газарзүйн зургаас багийн гишүүд тухайн далайн урсгалыг
олж хүн бүр өөрийн ажлын хуудсандаа схемын дагуу тодорхойлох
·
Хосоороо ярилцан өөр өөрийн олсон урсгалаа бие биедээ
тайлбарлах
·
Багийн бүх гишүүд хоорондоо ярилцан өөрийн багийн бүх
урсгалыг бие биедээ ярилцан газрын зурагт нэрийг нь олж наах
·
Далайн урсгалын талаарх оюун дүгнэлт хийх
|
С: Ү диаграммын дагуу багууд газрын зурагт урсгалаа
нааж дүгнэлтээ хийнэ.
|
||||||||||||||||||
Хичээлийн
үнэлгээний шалгуур
|
Өөрөө хийж чадсан бол
\ +\тэмдгийг даалгаврын
тооны урд тэмдэглэх
Бусдын туслалцааг авсан бол \ Анхаарлын\тэмдгийг даалгаврын тооны урд тэмдэглэх
Ойлгоогүй даалгавар бол \ асуултын\тэмдгийг даалгаврын тооны урд тэмдэглэх
|
|||||||||||||||||||
Анги:
Сурагчийн
нэр:
Юутай
холбоотой гэж бодож байна?
|
Даалгавар № 2 Сурагчид ажигласан зүйлээ асуултын дагуу
хүснэгтэд тэмдэглэ.
Хугацаа 2 минут
Харьцуулах асуулт
|
Монгол
|
Норвеги
|
Аль нь өндөр, аль нь намд оршиж байна?
|
||
Экватороос аль улс нь хол болон ойр оршиж байна вэ?
|
||
Далай тэнгисээс хол ойр оршиж байгаа байдлын хувьд
харьцуулалт хийнэ үү.
|
||
Дээрх ажигласан зүйлүүдээс Норвеги улсын уур амьсгал
чийглэг, Монголынх эрс тэс болоход хамгийн нөлөөлсөн нь аль нь гэж дүгнэж
байна?
|
Даалгавар № 3 Сурагчид ажигласан зүйлээ асуултын дагуу
хүснэгтэд тэмдэглэ. Хугацаа 5 минут
Өрөөнд байсан усны 0С
|
Мөстэй усны 0С
|
Дулаан усны 0С
|
Зөрөө
|
|
Хүйтэн
|
Дулаан
|
|||
Дүгнэлт
|
Даалгавар № 4Өөрийн сонгосон далайн урсгалаа дараах
схемын дагуу тодорхойлно уу.
Хугацаа 5 минут
No comments:
Post a Comment